Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөө 04 цагт хуралдсан гэх мэдээлэл байна. Учир нь коронавирус цар тахлын талаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан бололтой.
Улмаар “Нийслэлээ гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галь тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоох” шийдвэр гаргасан байна.