Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.11/ өглөө 04 цагт хуралдсан байна. Учир нь коронавирус цар тахлын талаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан бололтой. Улмаар “Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг арван нэгдүгээр сарын 11-ын өдөр буюу өнөөдрөөс арван нэгдүгээр сарын 14-ныг хүртэл түр зогсоох” шийдвэр гаргасан гэсэн албаны мэдээлэл бидэнд ирлээ. Мөн Улаанбаатар хотоо гарах, орох хөдөлгөөний энэ хугацаанд хаасан гэсэн албан бус мэдээлэл байна.