Зургаан хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 374 боллоо

Зургаан хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 374 боллоо

 

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнөөдөр коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн ирсэн зургаан тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 374 болж байгаа юм. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Мөн эмчлүүлж буй нийт хүний 44 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр, нэг нь хүнд хэлбэрээр өвджээ.

Коронавирусийн халдвартай нь батлагдсан гурван иргэн манай улсад эмчлүүлэхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр нутаг буцсан байна.  Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа заавал зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.