ЭМЯ: Сонор сэрэмжтэй байх үе ирлээ

ЭМЯ: Сонор сэрэмжтэй байх үе ирлээ

Өнөөдөр 17 цагт Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр өнөөдөр /2020.11.08/ коронавирусийн таван тохиолдол шинээр нэмэгдсэн, эдгээр  халдвар авсан зарим иргэд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ирсэн бөгөөд, тэднээс тусгаарлалтын 19 дэхь хоногт коронавирус илэрсэн. Мөн өнөөдөр ОХУ-аас ирсэн тээврийн нэг жолоочоос илэрсэн гэсэн юм. Иймд онцгүй сэрэмжтэй үе ирээд байна гэж мэдэгдлээ.  Учир нь тусгаарлалтын 18-20 дахь хоногтоо халдвар илэрч байна, мөн Европын орнууд, ОХУ-д халдварын тоо нэмэгдэж байна гэлээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Ганзориг дараах мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа хийжээ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө