ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо

ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Сүүлийн 24 цагийн байдлаар нэг иргэнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал, Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Ингэснээр манай улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 357 болж байна. Үүнээс 314 хүн эдгэрсэн бол, 43 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй 43 хүний 21 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр, гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж. Одоогоор нийт 3021 хүн тусгаарлалт, ажиглалтад байна. 




Өнөөдөр нохой өдөр

18 минутын өмнө