Хүнс тэжээлийн дутагдал хүүхдийн өндрийг 20 см-ээр багасгадаг

Хүнс тэжээлийн дутагдал хүүхдийн өндрийг 20 см-ээр багасгадаг

Сургуулийн насны хүүхдүүдэд хүнс тэжээлийн хомсдол үүссэнээс тэдний өндрөөс дунджаар 20 см хасагддаг болохыг судлаачид тогтоожээ.

2019 оны баримтаар 19 настай хамгийн өндөр хөвгүүд Нидерланд улсад амьдардаг бол энэ насны хамгийн намхан хөвгүүд зүүн Тимор улсад амьдардаг байна. Тодруулбал, Нидерландын 19 насны хөвгүүдийн дундаж өндөр 183,8 см байгаа бол зүүн Тиморын хөвгүүдийн өндөр 160,1 см байжээ.

Lancet сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар дэлхий дахинд оршин суудаг хүүхдүүдийн жин болон өндрийн өөрчлөлт, харьцааг судалжээ. Ингэхэд хүүхдүүдийн өсөлт хөгжил нь цаг хугацаа болоод хүнс тэжээлийн чанар, хүрээлэн буй орчны эрүүл байдал зэргээс ихээхэн шалтгаалж байна.

Судалгааны багийнхан 65 сая гаруй хүүхэд, 1985-2019 оны хооронд хийгдсэн 5-19 насны хүүхдүүдийн 2,000 гаруй судалгааны мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт хийжээ. 2019 онд Европын төв болон баруун хойд улсуудад амьдардаг хүүхдүүд, өсвөр насныхан дэлхийн бусад хэсэгт амьдардаг өсвөр насныхнаас хамгийн өндөр нь байгааг тогтоов.

Харин Латин Америк, Зүүн Африк, Зүүн өмнөд Ази, Өмнөд Азид хамгийн намхан өсвөр насныхан амьдарч байгаа ажээ. Тухайлбал Лаосын 19 настай хөвгүүн Нидерландын 13 настай хүүхэдтэй ижил 162 см өндөртэй байгаа юм. Гватемал, Бангладеш, Балба, зүүн Тиморын 19 настай охид Нидерландын 11 настай охидтой ижил 152 см өндөртэй байна.

Түүнчлэн сүүлийн 35 жилийн дотор Хятад болоод Өмнөд Солонгос улсуудад хүүхдүүдийн дундаж өндөр ихээхэн нэмэгджээ. Гэтэл Сахарын өмнөд Африкийн улс орнуудад 1985 оноос хойш хүүхдүүдийн дундаж өндөр огт өөрчлөгдөөгүй ба багассан байгаа зэрэг нь уг судалгааг нотлох аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

24 минутын өмнө