Өнчин тархины хорт хавдар тусч, өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа У.Цолмон хүүгийн ээж Т.Намуундаръяа хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд өөрт байгаа бүх зүйлээ худалдаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Мөн тэрээр монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштойгоор гадны улсад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж буй хорт хавдартай хүүхдүүдийн ээж нарын төлөөлөлтэй нэгдэн ЭМЯ-нд хүсэлт хүргүүлснийг бид шууд дамжуулан үзүүлсэн юм. Тухайн үед Т.Намуундаръяа өмнө нь ЭМЯ дээр очин, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай таараад “Сайдаа” хэмээн дуудахад, харуул нь “Сайдыг хамаагүй дуудаж болохгүй” гээд хөөж байсныг дурьдаж байсан билээ.
Тэгвэл саяхан тусламж хүсэн Эрүүл мэндийн салбарт хандсан хорт хавдартай хүүхдүүдийн ээж нарт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “тавилан юм даа” гэсэн хариултыг өгчээ.
Хүүгийнхээ амь насыг аврахын тулд Эрүүл мэндийн сан, Эрсдэлийн сан, Монгол улсын нөөцийн сан зэргээс эргэн төлөх нөхцөлтэйгөөр эмчилгээний зардал олгох боломжтой эсэхийг асууж тодруулахыг хүссэн ээжид салбарын удирдлагууд ийм хариулт өгсөнд Т.Намуундаръяа ихээхэн гомдож буйгаа илэрхийлсэн юм.