Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ

Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 313 нь эмчлэгдэн, бүрэн эдгэрээд байна.

Өнөөдөр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ. Одоогоор 37 хүн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 90,951 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийжээ.