ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус өөрийн албан ёсны твиттер хуудаснаа Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монголын туршлагын талаарх баримтат киног нийтэлжээ. Ингэхдээ тайлбар хэсэгт Монголын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэн Монгол хэлээр бичсэн байна. Тэрээр:
COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа! гэжээ.
#COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!pic.twitter.com/RfIivIKTMv
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) November 2, 2020