Баян-Өлгий аймаг дахь сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баян-Өлгий аймаг дахь сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор дамжин Казакстан улсаас орж ирсэн хоёр хүнээс Covid19-ийн халдвар илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр/2020.11.02/ гарсан. Тэгвэл өнөөдөр тус аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг зарлалаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар Монгол улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын нийт тохиолдол 349 болжээ. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна.