Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, батлагдсан тохиолдол 340 хэвээр байна. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол 28 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй 21 хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүнд хэлбэртэй байгаа аж. Мөн нийт өвчлөгсдийн дийлэнх хувь нь 20-24 насныхан байна. Одоогоор улсын хэмжээнд 3588 хүн ажиглалт, тусгаарлалтад байгаа юм байна.