Үер ус, мөндөр, салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна

Үер ус, мөндөр, салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн бороо, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь талын нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 14-16 ны өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР /07.13 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө    17-22 градус, өдөртөө  26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө    20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн саваар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.