Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт 328 тохиолдол бүртгэгдэж байна.
Үүнээс 312 хүн эдгэрсэн бол 16 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй 16 хүний 10 нь хөнгөн, зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн улс даяар 3734 хүн ажиглалт тусгаарлалтад байна.
Дэлхийн нөхцөл байдлын тухайд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн энджээ. Харин 268 мянган хүн эдгэрсэн байна.