Норвеги улсаас коронавирусийн мутацид орсон шинэ төрөл илэрчээ

Норвеги улсаас коронавирусийн мутацид орсон шинэ төрөл илэрчээ

Норвеги улсын Тронхейм хотоос коронавирусийн урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ төрөл илэрчээ. Уг шинэ төрлийн вирусээс үүдэн Тронхеймд тархаж буй дэгдэлт илүү халдвар өндөртэй болж байгаа аж.

Урьд өмнө бүртгэгдэж байгаагүй ийм вирус хаанаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм байна.

Тронхеймд аравдугаар сарын 17−18-нд халдварын найман шинэ тохиолдол бүртгэгдсэн, өвчлөл хөнгөн хэлбэртэй байгаа аж. Уг хотод өнгөрсөн долоо хоногт 1000 хүнийг хатуу хөл хорионд оруулсан нь тодорхой болжээ. Тэдний 800 нь орон нутгийн “Бяцхан Лондон” клубт очдог байсан гэнэ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө