ЭМЯ: АНУ-аас ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

ЭМЯ: АНУ-аас ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Аравдугаар сарын 19, 20-ны өдөр 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 40, 46 настай ОХУ-ын хоёр иргэн болон Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 327 болж байна. Үүнээс 312 нь эдгэрчээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Халдвар авсан 327 хүний 312 нь эдгэрсэн. Ажиглалт тандалт дууссан 298 хүн байна. ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байгаагийн 10 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.  

Харин дэлхий дахинд коронавирусийн халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө