ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 326 боллоо

ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 326 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 326 болж байна. Үүнээс 312 хүн эдгэрч, яг одоо 14 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй 14 хүний ес нь хөнгөн бол, таван хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн ажиглалт тусгаарлалтад 3806 хүн байна.

Харин дэлхийн нөхцөл байдлын хувьд өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 338 мянган халдвар авч, 4 мянга гаруй хүн нас баржээ. Харин 222 мянган хүн эмчлэгдэж, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.