А.Навальный өөрийг нь хордуулсан явдлыг Д.Трамп буруушаах хэрэгтэй гэв

А.Навальный өөрийг нь хордуулсан явдлыг Д.Трамп буруушаах хэрэгтэй гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг хордуулсан явдалд Герман, Франц тэргүүтэй орнууд байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Харин АНУ-ын удирдагчид энэ явдлыг чимээгүй харсаар байгаа нь улс төрчдийн анхаарлыг татаж байгаа юм.

Тэгвэл А.Навальный ням гарагт /2020.10.18 / CBS сувагт өгсөн ярилцлагадаа энэ явдалд АНУ-ыг байр сууриа илэрхийлэхийг анхааруулжээ. Тэрбээр, "21-р зуунд химийн зэвсэг хэрэглэхийг бүгд эсэргүүцэх нь мэдээжийн хэрэг. Үүнийг АНУ, тэр дундаа Ерөнхийлөгч Д.Трамп эсэргүүцэж, буруушаах ёстой. Кремлиэс халдлага үйлдсэн гэдгээ мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин химийн зэвсгийг ашиглан намайг алж, бусдыг айдаст автуулахыг хичээж буйг хүмүүс мэднэ” гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө