Чилид өчигдөр /2020.10.18/ Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалын нэг жилийн ойг тэмдэглэн иргэд үймээн самуун үүсгэжээ. Жагсагчид эхэндээ өнгөрсөн жил болсон эсэргүүцлийн нэг жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр гудамж талбайд цугларсан ч шөнө дундын үед дээрэм тонуул хийж, нийтийн эзэмшлийг сүйтгэж эхэлсэн байна. Мөн хоёр ч томоохон сүмд тэсрэх бөмбөг дэлбэлж, цагдаагийн төв байрууд руу дайрчээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн эсэргүүцлийн жагсаал 12-р сарын дунд үе хүртэл үргэлжилж, Чиличүүд тэтгэвэр, эрүүл мэнд, боловсролын системд шинэчлэл хийхийг уриалсан юм. Тус жагсаалын үеэр 30 гаруй хүн амь насаа алдан, олон мянган хүн гэмтсэн байдаг. Харин өчигдрийн жагсаалд 25 мянга гаруй хүн оролцжээ. Харин бэртэж, гэмтсэн иргэдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тус улсад коронавирусийн халдварын 500 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл жагсаалын үеэр нэг дор их хэмжээний хүн цугларсан нь халдварыг дахин эрчимжүүлж болзошгүйг эх баригчид анхааруулж байна.
Эх сурвалж: France24