Перугийн Назка цөлөөс амарч буй муурны томоохон дүрсийг илрүүлжээ

Перугийн Назка цөлөөс амарч буй муурны томоохон дүрсийг илрүүлжээ

Перугийн өмнөд хэсэгт орших Назка цөлийн хөрсөн дээрээс 2000 жилийн өмнө зурагдсан муурын дүрс олджээ. Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Назкa шугамнууд дээрээс олон жилийн өмнө бүтээгдсэн амьтад, ургамалын дүрс ихээр олддог бөгөөд хэвтэж буй муурын дүрсийг шинээр илрүүлсэн байна.

Перугийн Соёлын яам мэдэгдэхдээ "Энэхүү зураг нь бараг харагдахгүй байсан бөгөөд байгалийн элэгдлийн нөлөөнөөс болж тун удахгүй алга болох эрсдэл үүссэн. Муурын уг дүрс нь 37m (120ft) орчим урттай ба өнгөрсөн долоо хоногт цэвэрлэж, ил болгомон” гэж ярьсан байна.

Харин Перу улсын Назка шугамын археологич Жохни Исла “Efe” мэдээллийн агентлагт хэлэхдээ муурын дүрс МЭ 200-700 оны үед бүтээгдсэн нь тогтоогдсон. Мөн уг муур нь МЭӨ 500 оноос манай эриний 200 он хүртэл байсан Паракасын сүүлчийн эрин үе байсан" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө