АНУ-ын цаазын ялтай цорын ганц эмэгтэй болох Лиза Монтгомериг цаазаар авах өдрийг товлосон тухайгаа Холбооны шүүх мэдэгджээ. Ингэснээр сүүлийн 70 жилийн хугацаанд эмэгтэй хүнийг цаазаар авсан анхны тохиолдол болно гэж албаныхан мэдээлсэн байна.
Лиза Монтгомери гэх эмэгтэй нь жирэмсэн эмэгтэйг хөнөөж, нялх хүүхдийг нь гэдэснээс нь гаргах гэж оролдсон хэрэгт буруутгагдсан бөгөөд арванхоёрдугаар сарын 8-нд Терре Хаут дахь Холбооны Засан хүмүүжүүлэх газарт үхлийн тариа хийж нойрсуулахаар болжээ.
Тухайн үед 36 настай байсан хатагтай Монтгомери Миссуригийн баруун хойд хэсэгт байрлах хатагтай Стиннеттийн гэр рүү машинаар явж байгаад түүнийг боомилж, нялх охиныг нь гэдэснээс нь гаргажээ. Хатагтай Монтгомери дараа нь гэртээ харьж, нялх хүүхдийг өөрийн хүүхэд шиг үлдээх гэж оролдсон байна. Удалгүй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч хатагтай Монтгомери ял, шийтгэх тогтоолыг давж заалдах бүх оролдлогоо алдсан гэж Хууль зүйн яам мэдээлсэн юм.
Тэрээр багадаа бүлэг этгээдүүдэд хүчирхийлүүлж, архины хамааралтай болсон ээжтэйгээ амьдардаг байсан нь сэтгэцэд нь нөлөөлж уг хэргийг хийх шалтгаан болсон хэмээн мэдүүлэг өгсөн байна. Хатагтай Монтгомероос өмнө нь 1953 онд 6 настай хүүг хулгайлж, хөнөөсөн хэргээр Бонни Хеди гэх эмэгтэйг цаазалж байжээ.
Эх сурвалж: New York Times