БНХАУ-ын шахалтын хариуд Чингис хааны үзэсгэлэнг өргөн хүрээнд зохион байгуулахаа мэдэгдэв

БНХАУ-ын шахалтын хариуд Чингис хааны үзэсгэлэнг өргөн хүрээнд зохион байгуулахаа мэдэгдэв

Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газартай үүссэн маргааны улмаас үзэсгэлэнг цуцалсан талаар бид мэдээлсэн билээ.

Тодруулбал, Франц улсын “Château des ducs de Bretagne” түүхийн музей ӨМӨЗО-ы Хөх хотын музейтэй хамтран "Тэнгэр газрын хүү Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн" нэртэй томоохон үзэсгэлэн гаргаж, 3 жилийн турш дэлхийн жуулчдад таниулахаар зориод байжээ. Тус үзэсгэлэнд Хөх хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрэнд холбогдох нийтдээ 220 гаруй үзмэрийг дэлгэн танилцуулах гэж байсан аж.

Гэтэл БНХАУ-ын талаас энэ үзэсгэлэнд "Чингис хаан", "Монгол", "Эзэнт гүрэн" гэсэн үгсийг огт оруулахгүй байхыг шаардахын зэрэгцээ үзэсгэлэнгийн агуулгад хяналт тавьж, зарим зүйл дээр өөрчлөлт оруулан, шинээр бичнэ хэмээн шахалт үзүүлсэн байна.

Үүнийг Францын музей эсэргүүцэж, улмаар үзэсгэлэнг 2024 оны аравдугаар сар хүртэл хойшлуулсан юм. Уг үйл явдал өдгөө дэлхий дахины чихэнд хүрч, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан, дэлхий нийтийн анхааралд өртөөд байгаа.

Тэгвэл Франц улсын талаас Хятадын дээрх шахалтыг эсэргүүцэж, цаашдаа Америк болон Европын зарим орнуудтай хамтран Чингис хааны үзэсгэлэнг улам далайцтай зохион байгуулж, дэлхийгээр тойрон бүр ч олон сая хүнд хүргэхээр төлөвлөсөн талаараа мэдээлсэн байна.




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө