Дуучин Г.Эрдэнэтунгалаг "Чамд заавал тусална" онлайн тоглолт хийнэ

Дуучин Г.Эрдэнэтунгалаг "Чамд заавал тусална" онлайн тоглолт хийнэ

МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг өнөө орой /2020.10.17/ 19:00 цагаас фейсбүүкээр "Чамд заавал тусална" лайв тоглолт хийх юм байна. Уг тоглолтоор бүрдсэн хандивын мөнгийг "Жаалхүү фильм"-ийн "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний кино төсөл"-д хандивлах аж.

Лайв тоглолт 3 цагийн турш үргэлжлэх бөгөөд дуучин Г.Эрдэнэтунгалагийн ээж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, Ньюанс хамтлаг, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс тоглолтод урилгаар оролцоно гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

36 минутын өмнө