Жингүйдлийн үед бие засах нь тийм ч хялбар зүйл биш аж. Тэгвэл АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг дэлхийн хамгийн үнэтэй сансрын жорлонг бүтээжээ. Өмнө нь мэдээж сансрын бие засах газар байсан ч, уг 00 нь анх удаа эмэгтэйчүүдэд зориулан хийгдсэн, хоолойны бүтцийг эмэгтэй хүний анатомд тохируулан өөрчилснөөрөө онцлогтой юм байна.
НАСА агентлаг уг суултуурыг Ангараг руу нисэхэд ашиглах зорилгоор бүхэл бүтэн 6 жилийн турш бүтээж, нийт 23 сая ам.доллар зарцуулжээ. Харин одоо суултуурыг Олон улсын сансрын станцад туршиж үзэх гэж байгаа аж.
Одоогоор хамгийн үнэтэйд тооцогдох тус сансрын 00-г АНУ-ын сансрын нисгэгч Крисс Крессиди, Оросын Иван Вагнер, Анатолий Иванишин нар хэрэглэх юм байна.
Эрдэмтэд цаашдаа ч сансарт ашиглах суултуурыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд хүндэрсэн ялгадаснаас ус гаргаж авах зорилготой байгаа аж.
Эх сурвалж: www.inopressa.ru