ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өчигдөр /2020.10.16/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 335 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Ингээд манай улсад коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн нийт тохиолдол 320 байгаагаас 311 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ. Харин одоогоор эмчлэгдэж буй 9 хүний 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүнийх хүндэвтэр байгаа юм байна.