Мексикийн Батлан хамгаалахын сайд асан генерал Салвадор Зепеда АНУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр баривчлагджээ.
Түүнийг героин, кокайн, марихуан, метамфетамин зэрэг бодис зөөвөрлөсөн болон мөнгө угаасан хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт /2020.10.15/ Лос-Анжелес хотын нисэх буудал дээр байхад нь баривчилсан аж.
Салвадор Зепеда сайдаар ажиллах хугацаандаа Мексикийн Белтран Лейва картелийг хамгаалалтдаа авч, АНУ руу кокайн гаргах боломж олгодог байсан гэнэ. Мөн тэрээр гэмт хэргийн өрсөлдөгч бүлэглэлийн гишүүдийг баривчлах, эрүүдэн шүүх ажиллагаа явуулсныхаа төлөө Белтран картелиас авлига авдаг байжээ.
Өдгөө 72 настай генерал Сальвадор Синфуэгос нь 2012-2018 онд, ерөнхийлөгч Энрик Пена Нетогийн үед батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Мексик улсын хар тамхины эсрэг дайнд гол үүрэг гүйцэтгэж байжээ.
Хэрэв АНУ-ын шүүх түүнийг буруутай гэж үзвэл 10 ба түүнээс дээш жилийн хорих ял оноох юм байна.
Эх сурвалж: The Guardian