Парис хотын ойролцоох Конфлан-Сент-Онорин хотод сургуулийн багшийн толгойг тасдан зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч, Франц орныг цочроожээ.
Тодруулбал, хохирогч түүхийн багш байсан бөгөөд тэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл дээр тайлбарлах үедээ исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг сурагчдадаа үзүүлсэн байна. Гэтэл оройн 5:00 цагийн үед том хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд гудамжинд явж байсан багш эрэгтэй рүү довтолж, амийг нь хөнөөгөөд, түүний толгойг нь тасдсан хэрэг гарчээ.
Гэмт хэрэгтний хувьд түүний сурагч байсан байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон террорист халдлага хэмээн үзжээ. Тэрээр энэ талаар “Үг хэлэх эрх чөлөө, итгэх, үл итгэх эрх чөлөөний талаар хүүхдэд зааж сургасныхаа төлөө нэг иргэн амиа алдлаа. Амиа алдсан багш террорист халдлагын хохирогч болжээ” хэмээн мэдэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай барих үеэр хэрэгтэн эсэргүүцэл үзүүлсэн тул буудан хөнөөжээ.
Эх сурвалж: Риа Новости