Махны үнэ огцом өссөн асуудлыг ТЕГ шалгана

Махны үнэ огцом өссөн асуудлыг ТЕГ шалгана

Хүчит шонхор захад үхрийн ястай мах 10500, цул нь 12500, гуяны цул нь 13000 төгрөгийн үнэтэй, хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрчээ. Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15, 16 мянган төгрөгт хүрсэн байна. Тухайлбал, "Миний дэлгүүр" үхрийн махаа нэг кг-ийг нь 16.500 төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл махны үнэ өссөн асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр "Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх. Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл энэ тэр гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махуудыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна" гэлээ. 




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө