Австралийн далайд серфинг хийж байсан 52 настай Эндрю Шарп хэмээх эр сураггүй алга болсон байна. Харин өнгөрсөн баасан гарагт/2020.10.09/түүний аварга загасны шүдний ором бүхий хугарсан серфингийн тавцан, усны хувцасны хэсэг далайгаас олджээ. Хэд хэдэн гэрч, түүнийг серфинг хийж байхад аварга загас дайран, усны гүн рүү татсан гэж мэдээлсэн байна. Иймээс эрх баригчид түүнийг аварга загасны халдлагад өртөж, амиа алдсан гэж дүгнэн эрлийн ажиллагааг зогсоожээ.
Он гарсаар Австралид аварга загас хүн рүү халдаж, амь насыг нь хохироосон долоон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 1929 оноос хойших хамгийн олон тохиолдол аж. Тус онд нийт есөн хүн аварга загасанд бариулж амиа алдаж байжээ. Австралийн “Shark Attack File”-ийн мэдээлснээр он гарсаар аварга загас хүн рүү дайрч гэмтээсэн 21 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC