ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өчигдөр /2020.10.14/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораториудад нийт 812 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Ингэснээр одоогийн байдлаар манай улсад зөөвөрлөгдөн ирсэн нийт 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 нь эдгэрчээ. Харин одоо эмчлүүлж буй 9 хүнээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүнийх хүндэвтэр байгаа аж.