БНХАУ-ын Засгийн газраас цахилгаан станц, гангийн үйлдвэрүүд зэрэг төрийн өмчит компаниуддаа Австралийн нүүрсийг авахаа даруй зогсоох чиглэл өгсөн талаар бид мэдээлсэн билээ.
Энэ нь хоёр улсын хоорондох дипломат харилцаа хурцадсантай холбоотой гэсэн мэдээлэл цацагдаад байсан юм. Тэгвэл Австрали улсын талаас уг мэдээлэлтэй холбогдуулан БНХАУ-аас тодруулга авахыг хүсчээ.
Энэ талаар Австрали улсын худалдааны сайд Саймон Бирмингхам “БНХАУ-ын эрх баригчид хоёр орны хоорондох чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрүүд болон Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хүндэтгэх ёстой гэдгийг сануулмаар байна” гэжээ.
Харин БНХАУ-ын талаас өнгөрөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ хоёр орны бат бөх харилцаа нь хамтын хүчин чармайлтыг шаардах тул Австрали улсыг харилцан хүндлэл, тэгш байдлыг эрхэмлэхийг сануулсан байна.