ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Г.Үнэнбат нар хамтарч таван настай охинд элэгний хавдрыг хэсэгчлэн тайрах хагалгаа хийжээ. Таван настай охины хувьд өөр шалтгаанаар ЭХЭМҮТ-д хандсан бөгөөд энэ үед хавдар нь оношлогдож, цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламж авсан байна. Хагалгаа амжилттай явагдаж, охин эрүүл саруул болж эмнэлгээс гарчээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт төрөлхийн хавдартай бага насны хүүхдүүд хагалгаанд орох тохиолдол олон бөгөөд хоёр сартай хүүхэд ч хорт хавдар авахуулж байсан юм.