Амазон компанийг үндэслэгч Жефф Безосын Blue Origin сансрын компани гариг хооронд богино зайн аяллын пуужин туршиж, амжилттай болжээ. Тус компани өөрсдийн бүтээсэн New Shepard пуужингаараа 2024 он гэхэд хүмүүсийг сар луу аялуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэвч үүнээс өмнө АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг уг пуужинг дэлхий дээр хэрхэн ажиллахыг харахыг хүсчээ. Улмаар өчигдөр туршилт хийх үеэр New Shepard пуужин 18 метр өндрөөс шүхрээ дэлгэн алгуурхан газардсан байна.
Жефф Безосын компанийн бүтээсэн энэхүү пуужин ирээдүйд сар луу аялаад, буцаж дэлхий дээр ирэхдээ босоогоор газардах чадвартай байх бөгөөд үүний тулд компьютерийн тусгай технологи, программ хангамж, мэдрэгч зэргийг нэмж бүтээжээ.
Эх сурвалж: BBC