Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрчээ.
Ингэснээр манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо 316 болж байна.Үүнээс 310 нь эдгэрсэн бөгөөд эмчлүүлж буй зургаан хүний тав нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа аж.
Мөн ажиглалт, тусгаарлалтад нийт 3664 хүн байна. Гадаад орнуудын нөхцөл байдлыг авч үзвэл, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 380 мянган хүн шинээр халдвар авч, 8 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 221 мянган хүн эдгэрчээ.