Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Аравдугаар сарын 7,8 нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал,
- 10 сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ
- 9 сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ
- 9 сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ,
- Фракфуртын онгоцоор иргэсэн 262 хүний давтан шинжилгээ
- 10 сарын 5-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ
- 9 сарын 18, 22, 23-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлан ажиглагдаж байгаа 2 хүний давтан шинжилгээ
- Сайн дураар шинжилгээ өгсөн 9 хүний шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 жолоочийн шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 315 байна. Үүний 308 хүн буюу 98 хувь нь эдгэрсэн" хэмээн мэдээллээ.