Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар сайд Т.Мөнхсайханыг томилов

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар сайд Т.Мөнхсайханыг томилов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг ажиллуулах хуультай.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл, С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг томилов. Харин зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг томилсон юм.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилдог юм.