Б.Чойжилсүрэн: Миний талаар харамсалтай гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна

Б.Чойжилсүрэн: Миний талаар харамсалтай гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани Онцгой байдлын ерөнхий газарт өндөр үнээр машин нийлүүлсэн гэх асуудал сүүлийн үед яригдаад байна. Тэгвэл Б.Чойжилсүрэн гишүүн үүнд тайлбар өглөө.

Тэрээр " Миний талаар харамсалтай гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. Би тэр компанийн залуучуудаас асуусан. Тэднээс илүү дэлгэрэнгүй тодруулах хэрэгтэй. Тендер зарлагдаад хоёр компани орсон. Эхний компани нь нийлүүлэх боломжгүй болсон тул миний үүсгэн байгуулсан компанид эрхийг нь шилжүүлж, нийлүүлэх хүсэлт тавьсан юм билээ. 2-3 сая төгрөгийн л ашиг гарсан байсныг буруу ойлгосон юм шиг байна лээ. Сонгууль дөхөж байгаа үед иймэрхүү гүтгэлгүүд ар араасаа хөвөрдөг" гэв.