МАН хэвлэлийн эрх чөлөөг хумилаа

МАН хэвлэлийн эрх чөлөөг хумилаа

МАН өрсөлдөгчдийнхөө гаргаж тавьсан контентуудад хориг саад тавьж эхэллээ. Сөрөг хүчний намуудаас эрх баригч намын иргэддээ өгсөн амлалтуудыг сануулсан, үр дүн нэхсэн нэвтрүүлгүүдээс МАН ихэд эмээж давуу эрхээ хууль бусаар ашиглан сонгуулийн сурталчилгааны мэдээ, нэвтрүүлгүүдийг нь гаргахгүй саатуулжээ.

Сонгуулийн сурталчилгааны явцад хэн нэгэн этгээд аль нэг нам эвсэл, нэр дэвшигчдээс хуулийн хүрээнд явагдаж байгаа сонгуулийн сурталчилгааг зогсоох, зогсоохоор заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх эрхгүй юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг хумиж буй үйлдэл.

МАН-аас сүүлийн үед хэвлэлийнхэн төдийгүй жирийн иргэдийн хэлэх үг, хийх үйлдлийг хориглосон үг өгүүлбэр, хууль дүрмүүдийн тухай нэр дэвшигчдийн амнаас ихээр гарах болсон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол хуулиар хамгаалагдсан байдаг. Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэхээр хуулинд заасан байдаг. МАН-ын дангаар ноёрхол удаан үргэлжилсэний үр дүнд хэвлэлийн эрх чөлөөгөөр эхэлсэн иргэдийн эрх, эрх чөлөө хумигдаж эхэллээ.