Чингэлтэйг Т.Аюурсайхан, Сүхбаатарыг Н.Учрал, Баянголыг Д.Ганбаатар нар “өмчилнө” гэж зорьж байна уу

Чингэлтэйг Т.Аюурсайхан, Сүхбаатарыг Н.Учрал, Баянголыг Д.Ганбаатар нар “өмчилнө” гэж зорьж байна уу

Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 15 ны өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт болно. Харин ирэх долоо хоногийн эхээр сонгуулийн сурталчилгаа дуусах ёстой. Энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай дүйцэхүйц өрсөлдөөнтэй болж байна.

Учир нь 2012, 2016 онуудад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай хамт явагдаж байсан бол энэ удаа дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуультай хамт явагдаж байгаа юм. Нөгөөтэй нийслэлд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль ч өмнөх жилүүдээс ихээхэн өрсөлдөөнтэй явагдаж байна. Учир нь УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 62 суудал авсан МАН-ын зарим гишүүд “сонгуулийн үр дүнгээр дүүрэг өмчлөх” амбицаа барьж дийлэхгүй, цаашлаад тухайн дүүргийн намын хороог удирдаж орон нутгийн сонгуульд оролцож байгаа бололтой.

-ЗАРИМ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД Т.АЮУРСАЙХАН, Н.УЧРАЛ, Ж.ГАНБААТАР ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙНА УУ-

Тодруулбал, өнгөрөгч онд Чингэлтэй дүүргийн засаг дарга, ИТХ-ын даргыг солиход багагүй оролцоотой байсан, тус дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон Т.Аюурсайхан гишүүн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд ихээхэн оролцож байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Н.Учрал энэ удаагийн дүүргийн ИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт ихээхэн оролцож байгаа ажээ. Учир нь тус дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар улс төрчийн хувьд сул, түүний орыг Н.Учрал залгамжлах хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэй Сонгинохайрхан дүүргийг Д.Сумьяабазар бүрэн удирддаг тул, Н.Учрал тус МАН-ын хорооны удирдлагад оролцох зай үлдээгүйтэй ч холбоотой байх талтай.

Харин багагүй хугацааны туршид АН-ын дарга асан С.Эрдэнийн баг ялалт байгуулж, удирдаж ирсэн Баянгол дүүргийг Оргилын гэх тодотголтой УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авахаар энэ удаагийн сонгуулийг сурталчилгааны хуудасыг нь тараачихсан яваа зураг ч сошиал орчинд тараад буй. Энэ бүхнээс харвал, Чингэлтэй дүүргийг Т.Аюурсайхан, Сүхбаатар дүүргийг Н.Учрал, Баянгол дүүргийг Д.Ганбаатар нар “сонгуулийн дүнгээр өмчилнө” гэж зорьж байна гэлтэй.