УПЕГ: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг байгаа улсаас нь шилжүүлэн авч ирнэ

УПЕГ: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг байгаа улсаас нь шилжүүлэн авч ирнэ

Өнөөдөр Улсын прокурорын ерөнхий газраас шүүхээр шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын шатанд явж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажлын явцын талаар тодруулсан юм.

Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат: “Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа. Одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Мөн Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө