“Монголын ард түмний хандив” эцэстээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өгсөн болж хувирав уу!

“Монголын ард түмний хандив” эцэстээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өгсөн болж хувирав уу!

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, “Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай зарим иргэд, аж ахуй нэгжийн хандиваар 14 мянга гаруй хонь цуглараад байсан юм. 

Харин иргэдийн хандивласан бүх хонийг БНХАУ-ын талд бэлэглэх боломжгүй, учир нь тухай бүс нутагт 3 жилийн дотор малын гоц халдварт өвчин гарсан бол малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохгүй байх Олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Ингээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж эхэлсэн байдаг.

Мөн 30 мянган хонины хандивлах ажлын санхүүжилтэд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компаниас 1 сая ам.долларын санхүүжилт гаргасан гэх мэдээлэл ч бий. 

Тэгвэл 30 мянган толгой хонины 18 мянган хонийг нь БНХАУ руу тээвэрлэсэн байдаг. Гэтэл хонь тээвэрлэж буй автомашинд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас БНХАУ-д хандивласан “30000 хонь” хандивыг цуваа” хэмээжээ.  Анхандаа “Монголын ард түмний хандив” эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хандив болж хувирав уу гэлтэй!




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө