Хотын нэг захаас нөгөө рүү 45 мин дотор нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ гэв

Хотын нэг захаас нөгөө рүү 45 мин дотор нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ гэв

АН-аас мөрийн хөтөлбөрөө “Хотжилтыг эрчимжүүлэх төлөвлөгөө” хэмээн танилцуулсан. Энэ чиглэлээр нийтийн тээвэр, цахилгаан, ус гэсэн гурван чиглэлд төвлөрөн ажиллах юм. Тус намын нийтийн тээвэр болон зам ашиглалтыг эрс шинэчлэх, шийдлийг танилцуулж байна.

Нийтийн тээвэрт хийх реформ:

  • Нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд өвлийн дулаалгатай зогсоолуудыг байгуулж, хотын захын дүүрэгт олон давхар машин зогсоолоос нийтийн тээвэрт шилжих боломжтой ложистик төвүүдийг байгуулна.
  • Нийтийн тээврийн рейс ашиглалтыг сайжруулах зорилгоор цөөн зогсолттой экспрэсс чиглэл болон олон зогсолттой дүүргийн чиглэлүүдийг шинээр төлөвлөнө. Ингэснээр автобус хүлээх цаг дээд тал нь 10 минут болно.
  • Хувийн такси үйлчилгээнд явдаг хүмүүсийг албажуулан бүртгэж, сургалтад хамруулж, нийгмийн даатгалд бүртгүүлснээр ирээдүйг нь баталгаажуулна.

Замын сүлжээ, бүтээн байгуулалтын чиглэлээр:

  • Тусгай замын нийтийн тээврийг хөгжүүлж, хотын нэг захаас нөгөө рүү 45 мин дотор нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ.

Автомашин ашиглалтын чиглэлээр:

  • Хотын төвөөр зогсоолын тоог нэмэхийн хэрээр, хотын төвд машинтай зорчих өртөгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн одоогийн удирдлагуудад үүнийг хийх хугацаа хангалттай байсан.

Нийтийн тээврийн зорчигч тээврийн эргэлтийг 80% дээш гаргах:

  • Нийтийн тээврийн зорчигч тээврийн эргэлтийг 80% дээш гаргах зорилтыг ханган биелүүлэхийн тулд Нийтийн тээврийг үнэгүй болгоно. Энэ мэдэгдлийг АН-аас анхлан гаргасан юм.
  • Автомашинаар зорчих хэрэгцээг бууруулж,  авто зогсоолын үнийг өсгөх зэрэг цогц арга хэмжээний үр дүнд түгжрэлийг 40 хувиар багасгана.
  • Сургуулийн автобусны тоог 200 болгож, сурагчдыг автобусаар зөөдөг болгохыг зорьж байгаа аж.



Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө