Японы Гадаад хэргийн сайд энэ сарын 9-10-ны өдөр Монголд айлчилна

Японы Гадаад хэргийн сайд энэ сарын 9-10-ны өдөр Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээллээ.

Тэрээр аравдугаар сарын 09, 10-ны өдөр буюу амралтын өдрүүдэд айлчлан, Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм.

ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос "Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа. Иймээс айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно" гэлээ.

Гадаадаас ирж буй зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд Япон улс коронавирусийн халдварын, тархалтыг тогтоон барьж чадсан хэмээн энэ үеэр мэдэгдлээ.

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө