Сонгууль дуусангуут "Эрдэнэт" үйлдвэрийн ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ цуцлах гэж байна уу

Сонгууль дуусангуут "Эрдэнэт" үйлдвэрийн ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ цуцлах гэж байна уу

"Эрдэнэт" үйлдвэрт тавьсан онцгой дэглэмийг энэ долоо хоногт цуцална гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Худалдаа хөгжлийн банкинд холбогдох маргаан дэгдэж өнгөрсөн оны гуравдугаар сард онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь шалгасан. Уг нэг жил гаруйн хугацаанд онцгой дэглэм тогтоосон нэрээр тус үйлдвэрээс асар их мөнгийг эрх баригч нам авч сонгуульдаа ашигласан байж болзошгүй гэх хардлага яригддаг. Учир нь өнгөрсөн хугацаанд онцгой дэглэмийг хэд, хэдэн удаа сунгаж өнөөдрийг хүргэсэн юм. 

Харин энэ удаа онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Энэ нь сонгууль дуусангуут ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ цуцалж байх магадлалтай гэх хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлээд байна. 

Өөрөөр хэлбэл, МАН "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгөөр сонгуулиа хийж дуусгасныхаа дараа дэглэмийг цуцалж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ингэж хардах шалтгаан ч бий. Тодруулбал, онцгой дэглэмийн үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг нууцалж, орлого, зарлагыг хянан хаалттай болгосон юм. 

Л.Оюун-Эрдэнийн хувьд "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Уг ажлын хэсэг нь Худалдаа хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр авч чадаагүй Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамны мөнгөөр авсан байх магадлалтайг шалгаж тогтоожээ. Энэ дагуу анхан шатны шүүхийн шийдвэр ч гарсан байна. 

Харин 49 хувийг худалдан авсан мөнгийг улсад эргүүлэн төлүүлэх ажлыг Шадар сайд Я.Содбаатар хийхээр үргэлжлүүлэн тус ажлын хэсгийг ахлахаар болсон юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө