Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр нар сонгогчдод гарын бэлэг тараасан уу

Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр нар сонгогчдод гарын бэлэг тараасан уу

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд найм хонож байна. Тэгвэл НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр нар айлаар орж "Бид хоёрыг дэмжээрэй" хэмээн сүү, жигнэмэг, чацаргана тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. 

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тус нэр дэвшигчид нь Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэж болно. Батлагдвал нэрийг нь татах хүрэл асуудал хөндөгдөх юм. Энэ талаар Ардчилсан намын нэр дэвшигчид хуулийн байгууллага болон Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө