Дэлхий даяар тархсан коронавирусийн халдварын улмаас улс орнуудын эдийн засагт хүндрэл учирч буй. Манай улс ч ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 их наядын алдагдал тусгасан. Эдийн засгаа “аварч үлдэхийн тулд” хийх ёстой зүйлүүдийн нэг бол бүхий л шатны тэвчиж болох урсгал зардлуудыг зогсоох хэмээн Засгийн газрын гишүүд олонтаа дуугарсаар ирсэн.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин ч УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ “Бүх шатны гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчийн зардал, тавилга эд хогшлын зардал, их засвар, хурал зөвлөгөөний болон бусад тэвчиж болох бүх урсгал зардлыг бүрэн зогсоогоод байна” хэмээн хэлж байв. Гэсэн ч Сангийн яаманд энэ хамаардаггүй бололтой. Тус яам энэ онд гэхэд л засварын ажилд нийтдээ 676 сая 591 мянга гаруй төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал, Сангийн яам
Нэгдүгээр сард-Хоёр давхрын засварт 230,287,635 төгрөг,
Хоёрдугаар сард- Мөн хоёр давхрын засварт 87,884,612 төгрөг,
Гуравдугаар сард- Долдугаар давхрын засварын ажилд 138,958,170 төгрөг/урьдчилгаа/
Мөн тус сард- Долдугаар давхрын засвар дундын санхүүжилт 131,576,328 төгрөг,
Мөн тус сард- Хоёрдугаар давхрын засварт 87,884,612 төгрөгийг тус тус зарцуулжээ. Гурван сарын хугацаанд Сангийн яамны хоёр давхрын засварт гэхэд л 406 сая орчим төгрөг, долоон давхарт 270 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.
Сангийн яам байраа өөрчлөөд удаагүй байгаа. Гэтэл шинээр нүүж орсон байрт нь ийм өндөр өртгөөр засвар хийгдэж буй нь хачирхалтай. Өнгөрсөн онд гэхэд л нийт 820 сая гаруй төгрөгийн засварыг мөн хийжээ. Тодруулбал,
2019 оны зургадугаар сард-Засвар ажлын санхүүжилт 401,256,438 төгрөг
2019 оны наймдугаар сард-Дөрвөн давхрын засварын эхний санхүүжилт-13,335,510 төгрөг
Мөн тус сард дөрвөн давхрын засварын ажлын дундын санхүүжилт 110,342,672 төгрөг
2019 оны есдүгээр сард-Дөрвөн давхрын засварын ажлын дундын санхүүжилт-84,488,023 төгрөг
2019 оны аравдугаар сард-Нэг, хоёрдугаар давхрын засварын ажилд 340,430,386 төгрөг
Мөн тус сард-Дөрөвдүгээр давхрын засварын ажилд 32,341,793 төгрөг
Мөн тус сард-Гуравдугаар давхрын засварын ажилд 114,502,322 төгрөг
2019 оны арван хоёрдугаар сард-Гурав, дөрөвдүгээр давхрын засварт 9,848,168 төгрөг
Мөн сард-Гуравдугаар давхрын засварт 106,348,864 төгрөгийг тус тус зарцуулжээ.
Ингэснээр өнгөрсөн онд нийтдээ Нэг тэрбум 200 сая гаруй төгрөг, энэ онтой нийлээд Нэг тэрбум 880 гаруй сая төгрөгийг зөвхөн засварын ажилд зарцуулжээ.