УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /Монгол банк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх, эсэх/-ийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Аз жаргалтай хотын биелэлт 92% гэж 20 телевизээр ярьсан ч иргэд 3 цаг түгжрээд худал гэдэг нь баригдаж байгаа шиг эдийн засгийн үзүүлэлтийг яаж ч гоёж, чимээд тоогоороо гараад ирдэг золиг л доо. 2016 онд доллар 1982 төгрөгтэй тэнцэж байсан бол есдүгээр сард 2851 төгрөгт хүрсэн.