Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 80кг-ийн даацтай аврах хантааз хийжээ

Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 80кг-ийн даацтай аврах хантааз хийжээ

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан стандартын дагуу 10 ширхэг аврах хантаазыг хийжээ.

Тус аврах хантаазууд нь 80кг-ын даацтай бөгөөд сайн чанарын нийлэг материалаар бүрж, аюулгүй байдал хангах гэрэл ойлгогч тууз, албаны таних тэмдэг зэргийг хийж өгснөөрөө онцлог юм байна.