Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно.
2019 оны 07 дугаар сарын 08-ны 20 цагаас 07 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 24-29 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 11-13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.