ЭМЯ: Хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас өнөөдөр (2020.09.29) мэдээллээ.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан нийт 313 тохиолдлоос 305 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсийн 291 нь ажиглалтаас гарсан бол гэрийн ажиглалтад 4, хяналтад 10 хүн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан найман хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний хоёр нь биеийн байдал хүндэвтэр, зургаа нь хөнгөн байгаа аж.

Эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн тусламж авсан бол 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандсан байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д өчигдөр 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Тус төвд таван хүүхэд угаарын дуудлагаар хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж аваад буцсан байна.