Ховдын Алтай сум руу орж, гарах хөдөлгөөнийг хааж, 19 хүнийг тусгаарлалаа

Ховдын Алтай сум руу орж, гарах хөдөлгөөнийг хааж, 19 хүнийг тусгаарлалаа

Он гарсаар Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас бараад байна.

Тэгвэл Ховд аймгийн Алтай суманд өчигдөр \2020.09.24\ тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг нь батлагдсан тул ойрын хавьтал болох 19 хүнийг тусгаарлаад байна. Тодруулбал, тус аймгийн Алтай суманд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй халуурч, булчирхай нь томрох шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт ханджээ. Түүнийг 21:00 цагийн орчимд эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авсан байна. Тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэй энэ сарын 19-нд нөхрийнхөө агнаж өвчсөн тарваганы махыг чанаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөр орой бие нь өвдөж эмнэлэгт ханджээ. Одоогоор нөхрийнх нь биеийн байдал хэвийн байгаа аж.

Тарвагын тахал өвчний онош батлагдсантай холбогдуулан Алтай сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан ба өвчтөний ойрын хавьтлын 19 хүнээс өнөөдөр эхний сорьцын шинжилгээ авахаар болжээ.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө